цаг үеийн мэдээлэл

✅ УСАН САНГИЙН ХАМГААЛАЛТЫН БҮСИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ АЖЛЫН ХЭСЭГ ДЭЛГЭРХААН СУМАНД АЖИЛЛАЛАА.

Аймгийн Засаг даргын 2023 оны 03 сарын 03-ны өдрийн А/116 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх” журмын дагуу аймгийн хэмжээнд усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, сумын төвийн ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн хил заагийг шинэчлэн тогтоон баталгаажуулах ажил хийгдэж байна.

2023 оны 6 дугаар сарын 20-21-ны өдрүүдэд Дэлгэрхаан суманд ОУСГазар, ХГСГЗ-аас ажлын хэсэг ажиллалаа. Тус сумын хэмжээнд нийт 118 гол горхи, нуур тойром, булаг шанд, рашааны онцгой болон энгийн хамгаалалтын, сумын ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн хил заагийг Аварга тосон нуур, Аваргын голын сав газраас тогтоон, суурин судалгааны ажил хийгдсэн бөгөөд, орон нутгаас санал авах, хээрийн хэмжилт, тодруулалтын ажлыг хийж гүйцэтгэлээ.

2023-06-30 00:00:00