Дэлгэрхаан сумын эрүүл мэндийн төвийн түүхэн замнал
Дэлгэрхаан сумын эрүүл мэндийн төв нь анх 1940 онд 1 гэртэй 1 байшинтай 3 орон тоотой эмнэлгийн тусламжийг хүргэж эхэлсэн бөгөөд 1948 онд бага эмчийн салбартай амбулатори ,больниц ,гал тогоо гэсэн 3 гэрт 8 хүний бүрэлдхүүнтэй эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг хүргэж эхэлсэн байна.Тухайн үед бага эмчийн салбарыг бага эмч Мишигийн Баатар эрхлэгч эмчээр ажииллаж байжээ.Үүнээс хойш Балжинням ,Төмөртогоо ,Цэнджав, Билэгням зэрэг бага эмч нар эрүүл мэндийн салбарыг удирдаж байсан.1956 онд төрөх больниц аж ахуй гэсэн 3 хэсэг эмнэлгийн байр баригдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 1973 онд их эмчийн салбартай болж үйл ажиллагаа нь өргөжиж түргэн тусламжийн машинтай болж нийт 10 ортой эмнэлгийн тусламжийг хүргэж эхэлсэн. Анхны эрхлэгч их эмчээр нь Ж.Цэрэнханд ажиллаж байсан байна.Мөн эмнэлгийн зориулттай барилга баригдаж 1988 онд ашиглалтанд орж одоог хүртэл тухайн барилгад эмнэлгийн тусламж үйлчилгээг тасралтгүй хүргэсээр байна.Үүнээс хойш үе үеийн их эмч нар удирдан ажиллаж байсан байна.Тус сумын эмнэлэгт 2002 оноос эхэлж 18 үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхэлэн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг урьдчилан сэргийлэх ажил болон сургалт сурталчилгааг хамтад нь цогц болгон зохион байгуулж ажилладаг болсон.2011 онд сумын Эрүүл мэндийн салбар нь Эрүүл мэндийн төв болон нэрээ өөрчилж бүтцийн хувьд өөрчлөлт орж орон тоо нэмэгдэн ажилладаг болсон.Сумын эрүүл мэндийн төв нь 2007 онд аймгийн сумдын аварга байгууллага,2008 онд систетийн аварга байгууллага, 2009 онд системдээ тусгай байр, 2011 онд системийн аврага зэрэг түүхэн амжилтуудтай ажиллаж ирсэн. Tус сумын эрүүл мэндийн төв нь Бакалавар зэрэгтэй их эмч 3, дүн бүртгэгч бага эмч 1, ,бага эмч 4, нягтлан бодогч 1, ээлжийн сувилагч 5, НЭМА ажилтан 1 тогооч 1, үйлчлэгч 1, нярав 1, гэрээт ажилтан 1, жолооч 1, нийт 20 хүний бүрэлдэхүүнтэй 8 ортой сумын 2000 гаруй хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай тасралтгүй хүргэн ажиллаж байна.Мөн Эрүүл мэндийн яамны жуух 15 хүн, ЭХТэргүүн 10,алтан гарт сувилагч 2, осолгүй манлай жолооч 1, Хөдөлмөрийн хүндэт медалт 1 зэрэг гавъяа шагналтай хүмүүс ажиллаж байна. Сумын эрүүл мэндийн төв нь 8 ортой, эмнэлгийн зориулалтын өөрийн байртай, хашаа болон гадаа сүүдрэвч, мод болон цэцэгжүүлэлт хийсэн орчныг бүрдүүлсэн. Сумын эрүүл мэндийн төв нь жил бүр хүрээгээ тэлж одоогийн байдлаар өөрийн эмнэлэгт 15 гаруй нэр төрлийн шинжилгээг хийх боломжтой болсноор өвчнийг эрт үед нь оношилж эмчлэхэд дөхөмтэй болсон байна.Тус эмнэлэг нь ажилчдынхаа мэдлэг чадварыг нэмэгдүүлэх ур чадварыг сайжруулах зорилгоор дотоодын болон кабинетийн сургалтанд байнга хамруулан ажиллаж дээрээс ирсэн тушаал шийдвэр бодлогын бичиг баримттай танилцаж уялдуулан үйл ажиллагаагаа зохион байгуулан ажиллаж байна.
2022-12-08 08:15:27