Дэлгэрхаан сумын ИТХ-ын даргын мэндчилгээ

ИТХ-ЫН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

 

Монгол төрийн голомт нутаг Хэрлэнгийн хөдөө арлын их түүхт Дэлгэрхаан сумын ард иргэд та бүхэндээ элгээрээ энх амгалан төрлөөрөө түвшин амгалан  байхын өлзийтэй ерөөлийг өргөн тэвшүүлье. Сумын ИТХ нь 2020-2024 оны сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд иргэдийнхээ идэвх оролцоо, бүтээлч санаачлагыг дэмжин өрнүүлж, нутаг орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангаж ажиллахыг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна. ИТХ нь иргэдийн эрх ашиг, хүсэл сонирхолыг илэрхийлэгч нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилтыг тодорхойлогч түүнийг хэрэгжүүлэхэд сумын Засаг дарга түүний тамгын газартай нягт хамтран ажиллаж байна. Мэдээлийн энэ эрин зуунд цахим хуудсаар дамжуулан Дэлгэрхаан сумын ИТХурлаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, сумын нийгэм, эдийн засаг, соёл, боловсролын бүхий л мэдээллийг хүлээн авах боломжтой бөгөөд та бүхэнтэй хамтран ажиллахдаа бид баяртай байна.

 

ДЭЛГЭРХААН СУМЫН ИТХ-ЫН ДАРГА

2022-12-06 13:32:39