Үндсэн цэс
- Нүүр
- Сумын тухай
- Засаг дарга
- ИТХ
-
ЗДТГАЗАР
- ЗДТГ-ын дүрэм
- Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм
- Утасны жагсаалт
- Тамгын газрын тушаал
- Эрхэм зориолго
- ЗДТГазрын бүтэц, зохион байгуулалт
- Үйл ажиллагааны стратегийн зорилго, зорилт
- Тэргүүлэх чиглэл
- Төрийн үйлчилгээ
- Олон нийттэй харилцах, мэдээлэл хүргэх нийгмийн сүлжээнй хаяг
- Өргөдөль гомдлын шийдвэрлэлтийн тайлан, мэдээ
- Мэдээ
- Хууль эрх зүй
-
Ил тод байдал
- Төсөв санхүү
-
Хүний нөөц
- Төрийн албан хаагчийг чадавхижуулах хөтөлбөр
- Төрийн албан хаагчийн хөгжлийн хөтөлбөр
- Хууль, тогтоомж
- Хүний нөөцийн стратеги
- Ёс зүйн дүрэм
- Нөөцөд бүртгэгдсэн иргэдийн жагсаалт
- Удирдах ажилтны сонгон шалгаруулалт
- Гүйцэтгэх албан тушаалын сонгон шалгаруулалтын зар
- Батлагдсан албан тушаалын тодорхойлолт
- Авлигын эсрэг үйл ажиллагаа
- Шилэн данс
-
Байгууллага
-
Ерөнхий боловсролын сургууль
- Танилцуулга
- Тушаал
- Шилэн данс
- Тендер, худалдан авалтын ил тод байдал
- Холбоо барих утасны дугаар
- Ерөнхий боловсролын сургуулийн зорилго
- Бүтэц зохион байгуулалт
- Албан хаагчийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх
- Албан хаагчийг сонгон шалгаруулах
- Төсөв, санхүү
- Барилга байгууламж
- Үйл ажиллагаа
- Хууль тогтоомж
- Албан тушаалын тодорхойлолт
-
Цэцэрлэг
- Танилцуулга
- Цэцэрлэгийн хамт олон
- Тушаал
- Шилэн данс
- Тендер, худалдан авалтын ил тод байдал
- Холбоо барих утасны дугаар
- Цэцэрлэгийн албан хаагч, ажилтан сонгон шалгаруулах журам
- СӨБ-ын албан хаагч, ажилтны ёс зүйн дүрэм
- СӨБ-ын Албан хаагчийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх журам
- санхүү, төсөв
- санал гомдол
- хаяг байршил, нийгмийн сүлжээний хаяг
- Эрүүл мэндийн төв
- Соёлын төв
-
Ерөнхий боловсролын сургууль
- шилэн данс
Дэлгэрхаан сумын цэцэрлэг нь анх 1965 онд 25 хүүхдийн орон тоотой, 4 ажилтантай “Баянбадрал” нэгдлийн хөрөнгөөр байгуулагдсан байна.1973 онд нэгдлийн хөрөнгөөр байгуулагдсан сумын цэцэрлэг улсын төсөвт шилжих үед Дэлгэрхаан суманд цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон очсон Ч.Ганцоож эрхлэгч сургуулийн захирлаас цэцэрлэгийн эд аж ахуйн зүйлсийг хүлээн авч ,цэцэрлэг байргүй байсныг сумын удирдлагуудтай ярилцаж байгаад сумын зочид буудлын 6х4 хэмжээтэй байшинг түр авч гэр бүлийнхээ хүнтэй хамт засварлаж, 25 хүүхдийн орон тоотой цэцэрлэгийг 1974 оны 03 сарын 01-нд нээж ажиллуулж байжээ. 1979 оны хүүхдийн жилийг тохиолдуулан Гэгээрлийн яамнаас аймгуудын Боловсролын хэлтсээр дамжуулан цэцэрлэгүүдийг тоглоомоор хангаж,тэр үед ажиллаж байсан Ж.Төмөр эрхлэгч мөн Өндөрхаан хотын 1-р цэцэрлэгийн тавилгаас авчирч сургалтын орчныг маш сайн тохижуулж байжээ.Тэр үед тус цэцэрлэг 1 бүлэг 25 хүүхэдтэй 3 ажилтантай ,эрхлэгч багш Ж.Төмөр,асрагч Ж.Энэбиш,тогооч Цэрэнлхам нар ажиллаж , сумын Засаг даргын тамгын газрын зүүн талд одоогийн 4 айлын орон сууцанд үйл ажиллагаа явуулж байлаа. 1990 оноос 1982 онд яслийн зориулалттай баригдсан барилгад шилжин орж 25 хүүхэдтэйгээр 2002 оноос 55 хүүхэдтэй 2 бүлэг болон өргөжин тэлсээр байжээ.2012 оноос БШУЯ,АХБ хамтран хэрэгжүүлсэн “Хөдөөгийн нүүдэлчин болон шилжин суурьшсан иргэдийн хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох” төслийн хүрээнд олгогдсон гэр цэцэрлэгийн зориулалттай гэр,тавилга хэрэгслийг ашиглан гэрт ажилладаг 1 бүлэг нэмж ажиллуулан ,хувилбарт сургалтыг “Аварга тосон” нуурын эрэгт,хүүхдийн сувилалтай хослуулан ажиллахын зэрэгцээ өөрийн сумын “Аварга” “Хэрлэнтооно” “Долоод”багийн байгалийн үзэсгэлэн бүрдсэн газруудад гарч,малчдын хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрлыг чанартай олгох зорилго зорилтыг тавин ажилласаар ирсэн билээ. Жилээс жилд байгууллагын хүний нөөц болон хүүхдийн тоо өсөхийн зэрэгцээ үйл ажиллагаа ч тэр хэмжээгээр өргөжин тэлсний нэг илрэл нь 2014 онд дуу хөгжмийн багш, 2018 онд аргазүйч, 2020 онд биеийн тамирын багшийн орон тоог нэмэгдүүлсэн юм. 2011 онд аймгийн БСУГ-аас Монголын багш нарын 45 дахь жилийг тохиолдуулан багш нарын дунд зохиогдсон ур чадварын тэмцээнд залуу багш Э.Өлзийсайхан нь бага бүлгийн биеийн тамир хичээлээр 1-р байр, 2013 онд туслах багш нарын дунд зохиогдсон ур чадварын тэмцээнд залуу багш С.Эрдэнэсувд 1-р байр, мөн 2015 онд аймгийн залуу багш нарын ур чадварын тэмцээнд хөгжмийн багш Г.Улам-Өрнөх “Бие хөгжүүлэх зохиомжит гимнастик” төрлөөр 2-р байр, 2016 онд “Сайн үйл ажиллагаа,сайн хичээл” аяны хүрээнд багш нарын дунд зохиогдсон ур чадварын тэмцээнд “Сүүнээс ааруул хүрэх замд”сэдэвт хичээлээр багш Д.Энхтүвшин баруун бүсдээ тэргүүн байр эзэлж,бүсийн цэцэрлэгүүдтэй туршлага солилцсон. Манай байгууллага нь 2010-2011 оны хичээлийн жилд БСГ-аас хийсэн хөндлөнгийн үнэлгээний дүнгээр сургалтын чанараар аймагтаа 4-р байр,2010,2018,2020 онд ажил үйлс,бүтээн байгуулалтаараа шалгаран” Сумын шилдэг байгууллага”-аар шалгарч байсан өсөж байгаа хамт олон юм. Мөн 2020 онд “Эко цэцэрлэг,сургууль” хөтөлбөрт амжилттай хамрагдан “Хүрэл гэрэгэ” цол хүртсэн.2020 оны 12 сард улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгаа ашиглалтад хүлээн авч үйл ажиллагаагаа амжилттай зохион байгуулан ажиллаж байна.