Дэлгэрхаан сумын Ерөнхий боловсролын сургууль

ДЭЛГЭРХААН СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын сургуулийг анх 1940 оны тавдугаар сарын 1-нд байгуулжээ. Сургуулийн захирлаар Намсрайдорж, багшаар Пүрэвдагва томилогдож, 25 сурагчтайгаар гэрт хичээллэж эхэлсэн түүхтэй. Зуны дөрвөн сар шахам хичээллээд есдүгээр сард 38 сурагчтай, хоёр анги нээж хичээлийн шинэ жилээ эхлүүлсэн байна. Үүнээс 2 жилийн дараа буюу 1942 оноос жижиг байшингуудад хичээллэх болжээ. Улмаар 1957 оны 11-р сард дутуу баригдаж байсан  хичээлийн байшинг ашиглалтад оруулж, хоёр талд нь ангиуд, дунд нь контор байгуулж, 50 гаруй хүүхэдтэй дөрвөн ангийг хичээллүүлж байв. 1972 онд 8-н жилийн дунд сургууль байгуулах шийдвэр гарч, 1977 онд анхны 8 дугаар ангийн төгсөлтөө хийжээ. 1980 онд хичээлийн шинэ  байрыг гүйцээж, дотуур байр барьж материаллаг баазыг бэхжүүлсэн байна. Одоо 9-н жилийн сургалттай, нийт 38 багш ажилчдын орон тоотой ажиллаж байна.

2022-12-07 17:10:25