Дэлгэрхаан сумын байгаль хамгаалагч Шагдарын Энхбаатарын хийсэн эскизийг 2011оны 09-р сарын 30-ны өдрийн ИТХурлын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн 04 тоот тогтоолоор сумын туг хэмээн баталжээ.
- “Хар сүлд” 1189 оны үед Чингис хаан Жамухаас салаад Сэнгүр горхины Хар зүрхний хөх нуурт нүүж ирсэн тухай нууц товчооны 122-р зүйлд бичсэн байдаг энд бичсэнээс үзэхэд Чингисийн хар зүрх гэдэг уулын хавьд хаан өргөмжилсөн мэт. Гэвч нууц товчооноос бусад түүхийн сурвалж бичгүүдэд Чингис хааныг “ Хэрлэнгийн хөдөө арал”-д Тэмүүжин хөвүүн 28 насандаа шарагчин тахиа жил /1189/ “Хэрлэнгийн хөдөө арал”-д хаан суусан гэжээ. Ц. Жагдаг гуайн “Эртний домогт газрын доорхи эмийн сан “ номонд 1189 онд их ургийнхан хоорондоо зөвшилцөн Тэмүүжинг хамаг монголын хаанд өргөмжлөн “ Арван гурвын тахилгат “ буюу одоогийн Дэлгэрхаан ууланд ёслон Монголын хаант улсыг сэргээн байгуулж дайны догшин хар туг сүлдээ тахин Монгол туургатныг нэгтгэх их аяны гараагаа эндээс эхлэж байжээ гэсэн байдаг. Анх “Хар сүлд”-ийг бүтээхдээ Хэрлэнтооно уулын оргил /түхийн хяр /-д мянган хээр азраганы хөхлөөр хийж оддын бүдэг гэрэлд цэнгүүлэн залж байсан түүхтэй. Чингис хаан болон түүнийг залгамжилсан Өгөдэй хаан, Мөнх хаан, Есөэтөмөр хаан зэрэг их хаадууд “ Хэрлэнгийн хөдөө арал”-д Хааны ор сууринд сууцгааж аян дайнд явахдаа “ Хэрлэнгийн хөдөө арал “-д их хуралдайгаа хуралдаж “Хар сүлд”-ээ тахидаг байсан олон баримт байдаг. Мөн үе үеийн хаадын сүлд тахилгын сүм хүртэл “ Хэрлэнгийн хөдөө арал “-д байсныг түүх гэрчилнэ.
- “Нууц товчоо” Нууц товчооны 282-р зүйлд уг зохиолыг хэдийд хаана бичсэн тухай тодорхой мэдээ байдаг / Их хуралдай хурж хулгана жил хуран усан сард “ Хэрлэнгийн хөдөө арал”-ын Долоон болдог, Шилхэнцэг хоёрын завсар ордос бууж бүхий бичиж дуусав/ гэжээ.
- “ Нар” Мөнхөд мандан бадрахын билэгдэл
- “ Уул” Онгон дагшин байгаль дэлхий, түүх домог болсон тахилгат уулнуудаа билэгдэв
- “ Тариан түрүү” ард олон нь элбэг баян мал сүрэг, эд баялаг нь амуу буудай мэт үржин дэлгэрэхийн билэгдэл
- “ Хадаг” Амар амгалаг, энх мэндийн билэгдэл
- “ Хорол” Алхан хээ нь ямагт бат бэхийн билэгдэл, Хорол эрдэнэ дөрвөн цагийн эргэлтэнд дуусашгүй мөнхөд үргэлжлэх амьдралыг билэгдэв.
Дэлгэрхаан Хэнтий аймгийн сумын тугны өнгө, загвар, хэмжээ
1,2*1,5 хэмжээтэй алтан нарны цацраг, мөнх хөх тэнгэрээ билэгдсэн шар цацган хүрээ бүхий цэнхэр дэвсгэр дээр сумын билэгдэл буюу логог голлуулан ишний талд дэлхийд ганц босоо бичиг болох Монгол бичгээр “ Хөдөө арал” гэсэн байхаар санал оруулсан.
2022-12-01 09:22:18