Үндсэн цэс
- Нүүр
- Сумын тухай
- Засаг дарга
- ИТХ
-
ЗДТГАЗАР
- ЗДТГ-ын дүрэм
- Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм
- Утасны жагсаалт
- Тамгын газрын тушаал
- Эрхэм зориолго
- ЗДТГазрын бүтэц, зохион байгуулалт
- Үйл ажиллагааны стратегийн зорилго, зорилт
- Тэргүүлэх чиглэл
- Төрийн үйлчилгээ
- Олон нийттэй харилцах, мэдээлэл хүргэх нийгмийн сүлжээнй хаяг
- Өргөдөль гомдлын шийдвэрлэлтийн тайлан, мэдээ
- Мэдээ
- Хууль эрх зүй
-
Ил тод байдал
- Төсөв санхүү
-
Хүний нөөц
- Төрийн албан хаагчийг чадавхижуулах хөтөлбөр
- Төрийн албан хаагчийн хөгжлийн хөтөлбөр
- Хууль, тогтоомж
- Хүний нөөцийн стратеги
- Ёс зүйн дүрэм
- Нөөцөд бүртгэгдсэн иргэдийн жагсаалт
- Удирдах ажилтны сонгон шалгаруулалт
- Гүйцэтгэх албан тушаалын сонгон шалгаруулалтын зар
- Батлагдсан албан тушаалын тодорхойлолт
- Авлигын эсрэг үйл ажиллагаа
- Шилэн данс
-
Байгууллага
-
Ерөнхий боловсролын сургууль
- Танилцуулга
- Тушаал
- Шилэн данс
- Тендер, худалдан авалтын ил тод байдал
- Холбоо барих утасны дугаар
- Ерөнхий боловсролын сургуулийн зорилго
- Сургуулийн чиг үүрэг
- Бүтэц зохион байгуулалт
- Албан хаагчийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх
- Албан хаагчийг сонгон шалгаруулах
- Төсөв, санхүү
- Барилга байгууламж
- Үйл ажиллагаа
- Хууль тогтоомж
- Албан тушаалын тодорхойлолт
- Цэцэрлэг
- Эрүүл мэндийн төв
- Соёлын төв
-
Ерөнхий боловсролын сургууль
- шилэн данс
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум нь 1754 онд Халхын дорно замын баруун гарын дунд баруун этгээдийн хошуунаас тасалж байгуулсан. Манжийн ноѐрхлын үед Халхын баруун гарын дунд өмнөд хошуу, 1912-1923 онд Сэцэн хан аймгийн Зоригт бэйсийн хошуу, 1924 оноос Хан хэнтий уулын аймгийн Дашбалбар уулын хошуу болж 1931 оны 4-р сарын 7-ны өдөр Дэлгэрхаан нэртэйгээр анх сум байгуулагджээ. Тус сумын газар нутаг нь Хэнтий аймгийн газар нутгийн баруун хэсэгт Хэнтийн уулархаг мужийн өмнөд, Дорнод Монголын их тал эхлэх зааг дээр Хэрлэн гол, Цэнхэр усны гол, Цэнхэрийн голоор хүрээлэгдэн орших хангай, тал хээрийн байгалийн зохицол бүрдсэн домогт “Хэрлэний хөдөө арал” юм. Дэлгэрхаан сум нь урд талаараа Баянмөнх, Дархан сум, баруун талаараа Говьсүмбэр аймаг ,Төв аймаг, хойд талаараа Цэнхэрмандал сум, зүүн талаараа Жаргалтхаан сумтай хиллэн 3850 км2 талбай бүхий газар нутгийг эзлэн оршино. Энэ нутагт олон зууны туршид эртний сурвалжит Боржигон. Жүрхэн, Тайчууд зэрэг олон овог аймгууд зэрэгцэн оршиж ирсэн ба Чингис хааны дөрвөн хөлөг баатарын нэг Борохул, их жанжин Мухулай нар энэ нутагт төрж өссөн төдийгүй Монголын сэргэн мандал, хөгжил дэвшлийн томоохон төв болсон Монголын анхны нийслэл “Аураг” хот оршин байжээ. Их эзэн богд Чингис хаан Монгол туургатныг нэгтгэх их аяны гарааг энэ нутгаас эхэлж түүний үр удам их хаан Өгөдэй, Мөнх, Есөнтөмөр зэрэг алтан ургийн хаадууд “Хэрлэний хөдөө арал”-д буюу их “Аураг” ордонд “Их Монгол Улс”-ын хааны ор сууринд сууцгааж байсан түүхтэй. Мөн “Монголын Нууц Товчоо” хэмээх түүх, уран зохиолын их өв сурвалж болсон хөлгөн судар энэ нутагт туурвигдаж мөн цэрэг, дайны догшин “Хар сүлд”-ийг мянган хээр азарганы хөхлөөр бүтээж “Шилэхэнцэг” буюу одоогийн Хэрлэнтооно ууланд тахин цэнгүүлж гурван голын монголчууд Чингис хааны дайчин тугийн дор нэгдэж “Хамаг Монгол”-ын нэгдсэн Улсыг байгуулж бэхжүүлсэн түүхэн үйл явдлын гэрч болсон нутаг юм. Энэ нутгийг Их эрдэмтэн Ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэн, Их номч Бямбын Ренчин, түүхч-археологич Эрдэмтэн доктор Хөдөөгийн Пэрлээ нар “Хөдөө арал”-ыг нэлэнхүйд нь судлан шинжилж, алтан ургийнхан төвлөрч байснаар барахгүй цэрэг, улс төрийн ажиллагааг удирдан явуулж байсан ба худалдаа арилжаа дэлгэрсэн, Дэлгэрхаан сумын хөгжлийн төлөвлөгөө 16 Их хаадын сүлд тахилгын сүмтэй тэр үеийн Монгол угсаатны томоохон төв байжээ гэдгийг тодорхойлжээ.