Цаг үеийн мэдээ

Дэлгэрхаан сум 2 дахь удаагаа аймгийн аварга шалгаруулах үндэсний бөхийн аваргын цомын эзнээр тодорлоо.

Босоо хэмээн алдаршсан Халхын их аварга Ганжууржавын Самдан аваргын нэрэмжит Хэнтий аймгийн үндэсний бөхийн аварга шалгаруулах 54 дэх удаагийн тэмцээн 2023 оны 06-р сарын 10,11 өдрүүдэд Дэлгэрхаан суманд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд аймгийн Арслан Ш.Отгонтөгс, Д.Аззаяа, Д.Алтанцоож тэргүүтэй 29 бөх барилдсанаас: 26 даваагаар Дэлгэрхаан сумын харьяат аймгийн Арслан Д.Аззаяа түрүүлж, 25 даваагаар Жаргалтхаан сумын харьяат аймгийн Арслан Ш.Отгонтөгс үзүүрлэж, 24 даваагаар Өмнөдэлгэр сумын харьяат аймгийн Арслан Д.Алтанцоож, Дэлгэрхаан сумын харьяат аймгийн начин Б.Боорчи нар шөвгөрлөө. 5-8 байранд аймгийн начин А.Эрдэнэбаяр, аймгийн Арслан Г.Ганцоож, аймгийн начин Г.Ганзориг, аймгийн начин Ө.Эрдэнэбулган нар тодорлоо. Сумдаас оролцсон бөхчүүдийн нийлбэр даваагаар Дэлгэрхаан сумын хүчтэнүүд 85 даваагаар 2дахь удаагаа буюу 2 жил дараалан Босоо Самдан аваргын нэрэмжит цомын эзнээр тодорлоо. Тэмцээнийг амжилттай зохион байгуулсан Хөдөө арлын хүчтэн бөхийн холбоо, аймгийн БТСГ, Дэлгэрхаан сумын ЗДТГ, ЕБС , ивээн тэтгэж оролцсон Дэлгэрхаан сумын ЗДТГ, Э.Цогтбаяр, Г.Лхагважав, Г.Амаржаргал, Г.Отгонжаргал, Г.Цэгмид, Чинзориг, Ц.Сүнсэлтуяа нартаа талархал илэрхийлье.

Нийт оролцсон бөхчүүд, зохион байгуулах ажлын хэсгийнхэндээ цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсэн ерөөе ,

Монгол бөхийн босоо цагаан хийморь өнө мөнхөд ивээх болтугай.

2023-06-11 00:00:00