Дэлгэрхаан сумын алдартан

ТОВЧ НАМТАР 

Х.Жамъяндорж Хэнтий аймгийн Дархан суманд 1941 онд мэндэлжээ. Орон нутагт дунд боловсрол эзэмшиж, 1960- 1965 онд ХААИС-ийг үр тарианы агрономич мэргэжлээр дүүргэсэн байна. Улмаар 1965-1969 онд Хэнтий аймгийн Цэнхэрмандал суман дахь модотын мал аж ахуйн машинт станцад ерөнхий агрономич, 1969-1982 онд Бэлчээр тэжээлийн эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1982-1998 онд мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, ахлах ажилтан, төслийн удирдагч, секторын эрхлэгчээр ажиллаж байв. 1999-2000 онд ШУА-ийн Геоэкологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ахлах ажилтан, 2001-2018 онд ХААИС-д шинжлэх ухаан технологийн таван удаагийн төслийн удирдагчаар ажиллажээ. Тэрбээр 1983 онд ХАА-н ухааны доктор, 1987 онд эрдэм шинжилгээний ахлах ажилтан, 1998 онд дэд профессор, 2010 онд профессор цол хамгаалсан. Мөн 2013 онд Монгол Улсын Гавьяат агрономич цол тэмдгээр шагнагдсан байна.

2023-05-19 00:00:00

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'intl.so' (tried: /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so (libicuio.so.69: cannot open shared object file: No such file or directory), /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so (/opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0