Зар мэдээ

Төрийн мэдээллийн цагийг сар бүрийн эхний 7 хоногт зохион байгуулж байхаар тогтов.

Энэ сарын Дэлгэрхаан сумын төрийн мэдээллийн цагийг сумын соёлын төвд 2023.02.06-ны 17 цагт амжилттай зохион байгууллаа.

Төрийн мэдээллийн цагаар:

Засаг дарга Э.Төгөлдөр

2023 оны Улсын төсвөөр хийгдэх ажлын танилцуулга

2022 оны Аймгийн Засаг дарга, сумын засаг даргатай байгуулсан гэрээний биелэлт үр дүн

ИТХ-н дарга Н.Лхагвасүрэн

2022 оны СИТХ-н үйл ажиллагааны тайлан

Засаг даргын орлогч Б.Баттулга

Сумын 90 жилийн ойн хандивын тайлан

2022 онд хийгдсэн ОНХС-н тайлан 2023 онд хийгдэх ажлын төлөвлөгөө

ЗДТГ-н дарга Д Урангоо, ЕБС, Цэцэрлэгийн эрхлэгч Д.Долгорсүрэн, Эрүүл мэндийн төвийн эрхлэгч О.Батбаяр, Соёлын төвийн эрхлэгч Н.Доржнамжил нар 2022 онд хийгдсэн ажлын тайлан , 2023 оны цаг үеийн мэдээллийг хүргэлээ. ЗДТГ-н дарга Д.Урангоо уулзалтанд цагаа баримтлан ирсэн албан хаагчдад Их эзэн Чингис хааныхаа хөргийг хоймортоо залахыг уриалан гардуулан өглөө. Цаашид сар бүрийн эхний 7 хоногт Төрийн мэдээллийн цагийг тогтмол хийж байхаар төлөвлөн ажиллаж байна. Иргэд та бүхнийг өргөнөөр оролцож, цаг үеийн мэдээлэл сонсож болон санал хүсэлтээ өгч ажиллахыг уриалж байна.

+14

2023-02-06 00:00:00