Түүхэн дурсгалт газар

АВАРГА ТОСОН

Аварга тосон рашаан бол Хэнтийн нурууны уулархаг мужийн өмнөд хэсгээс тал хээрийн бүс үүсэх зааг газарт, Хэрлэний хөдөө арлын гол төв хэсгийн газрын гүнээс оргилон гардаг усны ундаргуудын дээж болон оршдог нуур юм. Эл рашаан нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын төвөөс 2-3 саахалт хэрийн зайтай газарт, далайн түвшинээс 1300 метрийн өндөрт оршино. Кальци, натри, хлорид, карбонат зэрэг бодисын найрлагатай, улирлын чанартай ашиглагддаг хүйтэн рашаан болно. Тосон нуурын зах болон дэргэд нь рашаантайгаа адил найрлага бүхий хар шар өнгөтэй, эмчилгээний, наалдамхай чанарын шавартай хонхор, тойромд эмчилгээний шавар байдаг. Мөн рашааны баруун хойд захад нүдний үрэвслийг анагааж, харааг тогтмолжуулах чанартай гэгддэг жижиг ундарга байдгийг нүдний рашаан бий.

2022-12-08 12:35:43